• Эхлэл
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан “India Garden”-д 850 мод тариад байна

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан “India Garden”-д 850 мод тариад байна

2021/06/08

“Дэлхийн Хүрээлэн буй Орчин”-ны өдрийг тэмдэглэх болон Бүгд Найрамдах Энэтхэг Улс байгуулагдсаны 75 жилийн ойг угтсан олон олон арга хэмжээний хүрээнд Энэтхэгийн Элчин сайдын яамнаас Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд мод тарих арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Энэтхэг-Монголын Парламентийн нөхөрлөлийн бүлгийн гишүүн болох Ш.Адьшаа, Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Бэтүб хийдийн хамба лам Д6Дашдэмбэрэл, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж ахуйн газрын суурин төлөөлөгч ноён Винод Ахужа, Гадаад хэргийн яамны Ази-Номхон далайн газрын захирал Э.Сарантогос, Байгаль орчны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн захирал М.Тулга болон бусад албаны төлөөлөл оролцжээ.

Мөн Төв Гандан, Дашчойлон, Бэтүб хийдүүдээс лам нар, “Солонго” төвийн сургагч багш нар, Ражив Гандийн нэрэмжит Политехникийн коллежийн багш нар болон Монгол улсад амьдарч буй Энэтхэгчүүдийн төлөөлөл оролцлоо.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яам нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “India Garden” буюу Гуру Нанак Дэв Жи болон Махатма Гандигийн дурсгалд болон Монгол Энэтхэг улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан цэцэрлэгт одоогийн байдлаар 850 мод тариад байна.

Биологийн олон янз байдал, байгалиас заяасан эх орон, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах, хүндэтгэх соёлыг бий болгоцгооё.

 

Эх сурвалж: Энэтхэгийн ЭСЯ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин