• Эхлэл
  • Олимпын нээлтийн тоглолтод 1800 ширхэг дрон ашиглажээ

Олимпын нээлтийн тоглолтод 1800 ширхэг дрон ашиглажээ

2021/07/27

Олимпын нээлтийн мартагдашгүй нэгэн үзүүлбэр нь тэнгэрт гялалзах дэлхийн бөмбөрцөг, олимпын лого байв. Тэгвэл уг үзүүлбэрийг толилуулахад 1824 ширхэг "Intel Premium" дрон ашиглажээ.

Дэлхийн бөмбөрцгийг 3D хэмжээсээр харуулж өмнөх олимпод байгаагүй технологийн дэвшлийг ашигласан энэхүү үзүүлбэрээр дэлхийн эв нэгдэл, найрамдлыг бэлэгджээ.

Intel Premium дрон нь 340 грамм жинтэй, дөрвөн өнгийн LED гэрлээр тоноглогдсон бөгөөд GPS ашиглан байршлаа нарийвчлан тогтоож хөдөлсөн байна.

Intel компани зөвхөн олимпын нээлтэд бус спортын шүүлтэд технологийн дэвшлийг ашиглан дэмжин ажиллаж байна.

 

Эх сурвалж: Olympic


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин