• Эхлэл
  • Франц улс маргаантай Ковидын хуулийг баталжээ

Франц улс маргаантай Ковидын хуулийг баталжээ

2021/07/27

Ням гаригт Франц улс коронавирусийн халдварын дөрөв дэх давалгаатай нүүр тулж байгаа тул байгууламж дотор орохдоо заавал эрүүл гэдгээ нотолж байж нэвтрэхээр боллоо.

Тодруулбал, зөвхөн вакцинжуулалтанд хамрагдсан эсвэл саяхан хийлгэсэн шинжилгээ нь сөрөг гарсан, мөн коронавирусаар өвчлөөд саяхан эдгэрсэн болохыг нотлох шаардлагатай аж.

Шинэ хуулиар эрүүл мэндийн ажилтнууд болон гал сөнөөгчид зэрэг зайлшгүй шаардлагатай ажилчдыг намар гэхэд вакцинд хамрагдахыг үүрэг болгосон байна. 

Парламентын олон өдрийн халз мэтгэлцээнүүд шөнийн турш үргэлжилж, Францын олон арван хотод энэхүү арга хэмжээг эсэргүүцсэний дараа санал хураалт явуулсан юм. Албаны хүмүүс Delta хувилбар болон вакцинд хамрагдаагүй Covid өвчтнүүдийг эмнэлгүүдийг дүүргэж байгаа нь ийм нэвтрүүлэх тусгай шаардлага тавих шалтгаан болсон гэж дурджээ.

Цэнгэлдэх хүрээлэн, концертын танхимд болох томоохон арга хэмжээнүүд, музей, театруудаар нэвтрэхэд заавал энэхүү шинэ дүрмийг баримтлах ёстой. Одоо баар, ресторан, биеийн тамирын заал, зарим худалдааны төвүүд хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Ажилтнууд вакцин хийлгээгүй тохиолдолд цалин хөлсийг нь түдгэлзүүлж болно, гэхдээ ажлаас халах тохиолдол гарахгүй гэж мэдээлэл өгсөн хэвлэлийн төлөөлөгч нь хэлэв. 

Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой: 

  • АНУ-ын Ахмадын яам эрүүл мэндийн ажилтнуудаас Ковид-19-ийн эсрэг вакцин хийлгэхийг шаардана.

  • Малайз улс ням гаригт 17045 шинэ коронавирусийн халдвар авсан түүхэн дээд амжилтыг мэдээлсэн. Зүүн өмнөд Азид хамгийн өндөр халдварын эсрэг тэмцэж байгаа тус улсын тохиолдол нэг саяыг давлаа.

  • Нью-Йорк хот Есдүгээр сарын дундуур хотын ажилчдыг вакцинд хамрагдсан байх эсвэл долоо хоног бүр шинжилгээнд хамрагдсан байхыг  шаардана.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин