• Эхлэл
  • Залуучуудын "Амь нэг" хөдөлгөөн хоёр сар үргэлжилнэ

Залуучуудын "Амь нэг" хөдөлгөөн хоёр сар үргэлжилнэ

2021/07/30

Монголын Залуучуудын Холбооноос цар тахлын үед залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, эерэг мэдээлэл түгээх, цаашилбал эмч, эмнэлгийн ажилтнуудад туслах, цар тахлын өвчлөлийг бууруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулахаар “Амь нэг” үндэсний хөдөлгөөн зарлаж байна. “Хамтдаа хичээцгээе” уриатай энэхүү хөдөлгөөн хоёр сар үргэлжилнэ. 

Энэхүү хөдөлгөөнөий хүрээнд олон нийтээс санал асуулга явуулж, цар тахлын үед хамгийн хүндрэлтэй байгаа асуудлыг тодруулж, мөн олон нийтийн дэмжлэгтэйгээр асуудлыг шийдвэрлэх юм.

Түүнээс гадна залуучуудын дэмжлэгтэйгээр мэдээлэл түгээх, иргэдийг хариуцлагатай байхад уриалах гэх мэтчилэн олон ажил хийхээр төлөвлөөд байгаа. Эхний удаад сайн дурын залуучуудыг хүчийг нэгтгэн халдвар авсан, өвчтэй байгаа иргэдэд сэтгэл зүйн болон эд материалын тусламж үзүүлэх юм.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин