• Эхлэл
  • Хятадын үндсэрхэг үзэлтнүүд мөнгөн медаль авсан тамирчдаа дарамталж байна

Хятадын үндсэрхэг үзэлтнүүд мөнгөн медаль авсан тамирчдаа дарамталж байна

2021/08/03

Хятадын ширээний теннисний холимог баг финалд Японы шигшээ багт 3-4 харьцаагаар хожигдож мөнгөн медаль хүртсэн.

Тэгвэл Хятадын хэт үндсэрхэг үзэлтэй иргэд "алтан медаль аваагүй нь эх оронч бус байдал" хэмээн тамирчдыг цахим орчинд шүүмжлэн дарамталж байна.

Хятад тамирчдад ирэх дарамт өмнө нь хэзээ ч ийм их байгаагүй бөгөөд уг дарамт нь хэт үндсэрхэг үзлийн илрэл гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Мөнгөн медаль хүртсэн Лиү Шивен тоглолтын дараа "Би багийнхаа амжилтыг доош татлаа. Намайг уучлаарай" хэмээн нулимс дуслуулан бөхийсөн юм.

 

Харин түүний хамтрагч Шу Шин "Хятад орон даяар энэ финалыг хүсэж байсан. Хятадын шигшээ баг энэ үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх" гэсэн байна.

Тэд өмнөх тоглолтууддаа Японы шигшээ багийг хождог байсан ч ийнхүү олимпын дэвжээнд ялагдсанд Хятадын иргэд дургүйцэн Weibo сүлжээнд тэднийг улс орныхоо амжилтыг доош нь татлаа хэмээж байна.

Түүнчлэн Хятад болон Японы зургаан жилийн дайнаас улбаатай эгдүүцэл, Хятадын дэмжлэгтэй Умард Солонгос Японы тэнгист пуужин туршдаг байдал болон Тайванийн арлын хурцадмал байдалд хандах хоёр талын эсрэг байр суурь зэрэг нь хоёр улсын иргэд нэгнийхээ дээр гарахыг эрмэлзэх шалтгаан болж байна гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Эх сурвалж: BBC


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин