• Эхлэл
  • "Фэйсбүүкийг хүүхдэд хортой, ардчиллыг сулруулж байна" гэж хуучин ажилтан нь хэлжээ

"Фэйсбүүкийг хүүхдэд хортой, ардчиллыг сулруулж байна" гэж хуучин ажилтан нь хэлжээ

2021/10/06

Фэйсбүүкийн үйл ажиллагаа зургаан цаг гаруйн хугацаанд доголдсоны дараагийн өдөр нь АНУ-ын Конгресс уг нийгмийн сүлжээний үйл ажиллагаатай холбоотой тусгай сонсгол зохион байгуулжээ. 

Бүтээгдэхүүний менежерээр гурван жил ажиллаж байсан 37 настай Фрэнсис Хауген сэтгүүлчдэд тус компанийн дотоод материалыг дэлгэж байжээ. 

Фэйсбүүкийн бүтээгдэхүүнүүд хүүхдэд хортой. Хүмүүс хоорондын зөрчилдөөнийг өдөөж, ардчиллыг сулруулж байна. 

Тэрээр Конгресст үг хэлэхдээ:

"Би өмнө нь Фэйсбүүкт ажиллаж байсан. Фэйсбүүкийг бидэнд хамгийн сайхан бүхнийг нээж өгнө гэж бодож энэ газарт орсон юм. Гэтэл би өнөөдөр энд сууж байна. Фэйсбүүкийн бүтээгдэхүүнүүд хүүхдэд хортой. Хүмүүс хоорондын зөрчилдөөнийг өдөөж, ардчиллыг сулруулж байна. Компанийн удирдлагууд Фэйсбүүк, Инстаграмыг илүү аюулгүй болгох арга замыг мэддэг ч шаардлагатай өөрчлөлтүүд хийдэггүй. Учир нь тэдэнд орлого нь илүү чухал" гэжээ. 

Фэйсбүүк хүүхдэд сөрөг нөлөөтэй, нийгэмд хагарал үүсгэдэг гэдгийг Конгрессийн гишүүд ч мөн адил шүүмжлэн хэлсэн байна. Тухайлбал, Сенатын Худалдааны дэд хорооны дарга Ричард Блюментал Фэйсбүүкийг донтуулдаг тамхитай зүйрлэжээ. Тэрээр "Бидний хүүхдүүд хохирогч болж байна. Хүүхдүүд өөрсдийгөө толинд харж, өөртөө итгэлгүй байгаагаа мэдэрч байна. Үнэндээ Марк Зукерберг өөрийгөө толинд харах хэрэгтэй" гэжээ.

Эх сурвалж: Euronews


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин