• Эхлэл
  • “Squid Game” киноны саналаас 10 жилийн турш олон жүжигчин, хөрөнгө оруулагч татгалзжээ

“Squid Game” киноны саналаас 10 жилийн турш олон жүжигчин, хөрөнгө оруулагч татгалзжээ

2021/10/07

Найруулагч Хван Дон Хёк “Squid Game” кинондоо хамтран ажиллах саналыг олон хөрөнгө оруулагч, жүжигчдэд тавьсан ч тэрээр 10 жилийн турш татгалзсан хариу авчээ.

Хван Дон Хёк Netflix-ийн "Squid Game" цуврал киноныхоо талаар зарим сонирхолтой баримтуудыг хуваалцсан байна. Найруулагч 2009 онд “Squid Game” киноны зохиолыг бичиж дуусгасан ч түүний зохиолыг "этгээд хачин" гэж үзсэн хөрөнгө оруулагчид болон жүжигчдээс татгалзсан хариу авсаар байжээ.

 

2009 онд зохиолоо бичиж дуусахад агуулга нь тухайн үеийн нийгэм, соёлтой ойрхон биш байсан. Хөрөнгө оруулагчдаас татгалзсан хариу авсны дараа би үүнийг цаг хугацааны хувьд арай эрт бичиж гэдгээ мэдсэн.

Энэхүү байдал арван жилийн турш үргэлжилсэн бөгөөд студиуд түүний төслийг хэрэгжүүлэх сонирхолгүй байв. Тэрээр хэлэхдээ "Санал тавих бүрд л “Squid Game”-ийн зохиол нь хачин, хэт бодит бус төсөл байна гэж хэлэх хүмүүс олон байсан. Хөрөнгө оруулагч, жүжигчдээс байнга л татгалзсан санал авдаг байлаа" гэжээ.

Мөн тэрээр "2009 онд зохиолоо бичиж дуусахад агуулга нь тухайн үеийн нийгэм, соёлтой ойрхон биш байсан. Хөрөнгө оруулагчдаас татгалзсан хариу авсны дараа би үүнийг цаг хугацааны хувьд арай эрт бичиж гэдгээ мэдсэн. Арван жилийн дараа OTT платформ бий болж, нийгэмд баян ядуугийн ялгаа улам бүр хурцдаж, хурдан баяжих гэсэн арга замууд эрчимтэй нэгдэж эхэлсэн. Эдгээр нь биеллээ олсны дараа цуврал маань одоо л дэлхийд гарах нөхцөл нь бүрдсэн гэсэн үг" гэжээ.

“Squid Game” есөн ангит цуврал кино одоогоор кино сонирхогчдын дунд тренд болж байгаа ба Netflix-ийн хамгийн их үзэлттэй контент ч болох байх хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.

Эх сурвалж: allkpop


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин