• Эхлэл
  • Япон улс маргаашаас гадаадын иргэдийг хил нэвтрүүлэхгүй

Япон улс маргаашаас гадаадын иргэдийг хил нэвтрүүлэхгүй

2021/11/29

Коронавирусийн Омикрон хувилбарын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Японы Засгийн газар маргааш буюу энэ сарын 30-наас эхлэн бизнес, аялал, оюутан, дадлагажигч зэрэг ангиллын виз олгохоо зогсоож гадаадын иргэдийг хил нэвтрүүлэхгүй байхаар шийдсэн талаар зарлалаа.

"11 дүгээр сарын 30-наас эхлэн бүх улсын гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглоно. Энэхүү арга хэмжээг коронавирусийн шинэ хувилбарын илрэх шинж тэмдгүүд зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг олж тогтоох хүртэл үргэлжилнэ" гэж тус улсын Ерөнхий сайд Фүмио Кишида хэлэв.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин