• Эхлэл
  • Насанд хүрсэн иргэдийн 35.7 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэжээ

Насанд хүрсэн иргэдийн 35.7 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэжээ

2021/12/01

Насанд хүрсэн иргэдийн 35.7 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэжээ

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хурадаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа вакцинжуулалтын явцын талаар мэдээллээ. 

Тэрээр "Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 69.5 хувь нь коронавирусийн эсрэг вакцины I тунд, II тунд 66.1 хувь нь хамрагдаад байна. Харин дархлаа сэргээх нэмэлт тунд нийт хүн амын 21 хувь нь хамрагджээ. Өссөн дүнгээр 674,925 хүн дархлаа сэргээх нэмэлт тун хийлгэсэн нь насанд хүрсэн иргэдийн 35.7 хувьтай тэнцэж байгаа юм" гэлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин