• Эхлэл
  • БШУЯ: ЕБС-ийн хичээлийг энэ сарын 10-наас цахим сургалтад шилжүүлнэ

БШУЯ: ЕБС-ийн хичээлийг энэ сарын 10-наас цахим сургалтад шилжүүлнэ

2021/12/01

БШУЯ: ЕБС-ийн хичээлийг энэ сарын 10-наас цахим сургалтад шилжүүлнэ

2021/12/01

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулав.

Өнөөдрийн хуралдаан дээр коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцгой комисс танилцуулга хийжээ.

Үүнтэй холбоотойгоор хилийн хяналтыг сайжруулах, ЕБС-ийн сурагчдын амралтыг зохицуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.

Улсын онцгой комиссын зөвлөмжөөр томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг арванхоёрдугаар сарын 10-наас цахим сургалтад шилжүүлэхээр болжээ. 

Мөн сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 18-наас эхэлж, 45 хоног үргэлжлэх юм.

Үүнд цэцэрлэг, ЕБС, Их дээд сургуулийн оюутан, сурагчид бүгд хамрагдана.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин