• Эхлэл
  • С.Амарсайхан: Айл, өрхийн цахилгааны хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэх талаар ярьж байгаа

С.Амарсайхан: Айл, өрхийн цахилгааны хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэх талаар ярьж байгаа

2021/12/24

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын Байнгын хорооны хуралдаан дээр Шадар сайд С.Амарсайхан айл өрхүүдэд дэмжлэг үзүүлж буй цахилгаан, дулааны үнийг хөнгөлөхтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Айл өрхийн тог цахилгаантай холбоотой асуудлын тухайд орон сууцны айлуудыг 250 кВт хүртэл, гэр хорооллын өрхүүдийг 350 кВт хүртэл цаашид хөнгөлөх асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж байгаа" гэв.

Цар тахлын хүндрэлтэй үед эдийн засагт дэмжлэг болох үүднээс айл өрх, аж ахуйн нэгжүүдийн ус, цахилгаан, дулаан, хогны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Үүнд шаардлагатай санхүүжилтийг "Эрдэнэт" үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд гаргасан байдаг. Энэ шийдвэр 2021 оныг дуустал үргэлжлүүлж байгаа билээ.

Тэгвэл ийнхүү дахин сунгах эсэх асуудал яригдаад эхэлжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин