• Эхлэл
  • Европын удирдагчид Омикроны эсрэг арга хэмжээг чангаруулж байна

Европын удирдагчид Омикроны эсрэг арга хэмжээг чангаруулж байна

2021/12/26

Европын удирдагчид Омикроны эсрэг арга хэмжээг чангаруулж байна

2021/12/26

Зул сарын баяраас өмнө бүх зүйл хэвийн байдалдаа эргэн орно гэж найдаж байсан Европын засгийн газрууд эрүүл мэндийн системээ өөр нэг сүйрлийн долгионоос хамгаалах илүү хатуу дүрмийг авч хэрэгжүүлэхээр боллоо. 

Хурдан тархаж буй омикрон хувилбараас үүдэлтэй шинэ халдварууд тахлын хамгийн дээд түвшинд хүрсэн Их Британид Ерөнхий сайд Борис Жонсон Лондонд эмнэлэгт хэвтэх хүмүүсийн "Маш хэцүү байна, омикроныг хяналтандаа байлгах болох бүх аргыг хайж байна" гэжээ.

Германд эрүүл мэндийн ажилтнуудаас эерэг хариу олноор гарч хийж, эрчимт болон яаралтай тусламжийн өрөөнүүд хүчин чадалдаа хүрч байгаа тул тус улсын засгийн газрын удирдагчид илүү хатуу хязгаарлалт тавих талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн Европын бусад чинээлэг орнуудтайгаа харьцуулахад эрчимт эмчилгээний тасгийн багтаамж багатай Нидерланд улс 11-р сарын сүүлчээр дээд цэгтээ хүрч байсан шинэ тохиолдлын нийт тоо буурсан ч 1-р сарын хоёр дахь долоо хоног хүртэл шаардлагатай бүх бизнесээ хаасан байна.

Хүн амын 77 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан байгаа Дани улсын судлаачид өнгөрсөн долоо хоногт Омикрон халдварын тохиолдол хоёр өдөр тутамд хоёр дахин нэмэгдэж байгааг тогтоожээ. Өдөр бүр 9,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа ба тус улс халдварын хамгийн өндөр түвшинтэй улсуудын нэг юм.

Өвчлөл хоёр өдөр тутамд хоёр дахин нэмэгдсэн Лондон хотод өнгөрсөн долоо хоногт эмнэлэгт хэвтсэн ковид өвчтөнүүдийн тоо 30 хувиар өссөн байна.

ХБНГУ-ын хамгийн олон хүн амтай Хойд Рейн-Вестфалийн муж улсын Ерөнхий сайд Хендрик Вүст ARD телевизэд "Шинэ жилийн өмнөх томоохон үдэшлэгүүдийг энэ жил зохион байгуулагдах боломжгүй" гэж хэлсэн байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин