• Эхлэл
  • КОВИД: Улс орнууд хэдий туршлага хуримтлуулсан ч Омикрон нөхцөл байдлыг хүндрүүлэв

КОВИД: Улс орнууд хэдий туршлага хуримтлуулсан ч Омикрон нөхцөл байдлыг хүндрүүлэв

2021/12/27

КОВИД: Улс орнууд хэдий туршлага хуримтлуулсан ч Омикрон нөхцөл байдлыг хүндрүүлэв

 

Омикрон хувилбарын коронавирусын давалгаа Европ, АНУ-ыг дайран өнгөрч байгаа тул Азийн газар нутаг дах орнууд ерөнхийдөө хяналт тавих арга барилтай ажиллаж байна.

Яаралтай байдлыг нэмэгдүүлсэн мөн датанаас харахад Ази тивд хамгийн өргөн хэрэглэгддэг вакцинууд болох AstraZeneca, Sinovac, Sinopharm зэрэг компаниудын вакцин хийлгэснээс хойш зургаан сарын дараа халдварыг зогсоох чадваргүй болж байгааг харуулж байна. Үүнд шинэ Омикрон хувилбар ч багтаж буй. (Ихэнх вакцинууд Омикроний ноцтой өвчнөөс ихээхэн хэмжээний хамгаалалт өгч байна)

Шинэ Зеланд улс хилээ Хоёрдугаар сарын эцэс хүртэл үе шаттайгаар нээхийг хойшлуулж байгаагааөнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Энэ улсад олон улсын зорчигдоор зөөгдөн Омикроний 22 тохиолдол бүртгэгдсэн. Харин тэд олон нийтэд тархаахгүй байж чадаж байна. Дэгдэлт гарсан тохиолдолд засгийн газар өнгөрсөнд авч хэрэгжүүлж байсан хөл хорихыг илүү зорилтот арга хэмжээнүүдээр солих бодолтой байна гэж тус улсын Эрүүл мэндий сайд хэлсэн юм. Энэ нь мөн идэвхжүүлэх вакциныг хурдасгаж, хэсэгчилсэн хорио цээрийн дэглэмийг сэргээж байна.

Ази, Номхон далайн бүс нутгийн бусад улс орнууд өөр өөрийн гэсэн арга барилыг баримталж байгаа.

Энэтхэг улс шинэ дүрэм зарлаагүй боловч Омикронтой холбоотой тохиолдол хурдан олширч байгаа тул амбан захирагчдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан. Энэтхэгт вакцин хамрагдсан хүмүүсийн 90 хувь нь AstraZeneca вакциныг хийлгэсэн.

Хятад улс Омикрон тогтоогдсон бүс нутгуудад шинэ хорио цээрийн дэглэм тогтоож, хилийн хязгаарлалт хийж, ковидын эсрэг хатуу стратегиа хоёр дахин бууруулжээ. Хамгийн их нэрвэгдсэн бүс нутгийн нэг болох Жэжян мужид өнгөрсөн долоо хоногт олон мянган хүнийг хорио цээрийн дэглэмд оруулж, зарим бизнесийг хаасан гэж CNN мэдээлэв. Бээжин хот хоёр сар хүрэхгүй хугацааны дараа өвлийн олимпийг зохион байгуулах гэж байгаа билээ.

Өнгөрсөн сард зочдод хилээ хаасан Япон улс дэгдэлт гарч буй Окинава дахь АНУ-ын цэргийн баазаас ковидийн эсрэг илүү хязгаарлалт тавихыг хүсчээ. Харин Тайланд улс хорио цээргүй ч аялалын хөтөлбөрөө түр зогсоов. Мөн Индонез Европ, Африкийн орнуудаар зорчихыг хязгаарласан байна.

Өмнөх ковид стратегиасаа холдсон Австрали одоо хөл хорих төлөвлөгөөгүй байна. Ерөнхий сайд Скотт Моррисон "Бид хүмүүсийн амьдралыг хаах гэж яарахгүй" гэж хэлэв.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин