• Эхлэл
  • Нэмэлт тунд хамрагдаад гурван сар болсон бол IV дүгээр тунд хамруулна

Нэмэлт тунд хамрагдаад гурван сар болсон бол IV дүгээр тунд хамруулна

2022/01/05

 

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцлээ.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өнгөрсөн саруудад халдварын тохиолдол тогтмол буурч байсан бол сүүлийн өдрүүдэд нэмэгдлээ. Омикрон хувилбар дэлхийн 138 улсад бүртгэгдэж, 104 хүн нас барсан байна. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг өгч, вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр боллоо.

Үүнд:  

  • Гадаадаас ирж байгаа иргэдийн тандалт, судалгааг эрчимжүүлэх;

  • Гуравдугаар тунд хамрагдаад гурван сар болсон бол дөрөвдүгээр тунд сайн дурын үндсэн дээр хамруулах;

  • Онцгой байдлын болон эмч, эмнэлгийн ажилчдыг дөрөвдүгээр тунд хамруулна" гэлээ. 

Мөн өнөөдрийн хуралдаанаар Хөшигийн хөндийг эдийн засгийн чөлөөт бүс болгох, олон нийттэй харилцах "1111" төвийг Засгийн газрын харьяанд шилжүүлэх шийдвэр гаргажээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин