• Эхлэл
  • С.Энхболд: Омикрон хувилбар хөнгөн өвчлүүлдэг тул иргэдийг айж, сандрахгүй байхыг уриалж байна

С.Энхболд: Омикрон хувилбар хөнгөн өвчлүүлдэг тул иргэдийг айж, сандрахгүй байхыг уриалж байна

2022/01/06

 

2022/01/06

Монгол улсаас Их Британи улс руу зорчсон манай улсын хоёр иргэнээс коронавирусийн Омикрон хувилбар илэрсэн талаар мэдээлсэн билээ. 

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар мэдээлэл өглөө.

Тэрээр "Монгол улсад урьдчилсан байдлаар 10 сэжигтэй тохиолдол гарсан байгаа. Япон улс руу 100 гаруй сорьц явуулсан байгаа. Аль улсаас гэдгийг тухайн үед нь зарлана. Геномийн дарааллаар уншуулдаг тул цаг хугацаа их ордог. Эцсийн байдлаар хариу гараагүй байна. 

Омикрон хувилбар Монголд орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Дэлхий нийтээр 138 улсаар тархсан байна. Судалгаа гараад эхэлсэн байна. Харьцангуй хөнгөн хэлбэртэй гэдэг нь батлагдаж байгаа тул айгаад байх зүйл байхгүй. 

Засгийн газрын зүгээс 2021 оны Зургаадугаар сараас хөл хорио тавихгүй байх шийдлээр ажиллаж байгаа. Бид ванцинжуулалтаар гуравдугаар давалгааг даван туулсан. Одоо дөрөв дэх тунг сайн дураар хийлгэж болох шийдвэр гаргаад байна. 

Монголоос яг Омикрон хувилбар очсон эсэх нь тодорхойгүй байгаа. Лондонд очих замдаа авсан ч байж болно. Энэ хувилбар 2.5 өдрийн дотор илэрдэг. Тиймээс транзит хийж байхдаа замаасаа авсан ч байж болно. 

Омикрон хувилбар хөнгөн өвчлүүлдэг тул иргэдийг айж, сандрахгүй байхыг уриалж байна" гэлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин