• Эхлэл
  • Филиппинд вакцин хийлгээгүй хүмүүсийг хөл хорино

Филиппинд вакцин хийлгээгүй хүмүүсийг хөл хорино

2022/01/06

 

 

Филиппин улс Манила болон ойр орчмын бүс нутагт зайлшгүй шаардлагатай шалтгаанаас бусад тохиолдолд вакцинд хамрагдаагүй бүх оршин суугчдыг гэрээсээ гарахыг хориглохоор болжээ.

Энэхүү хөл хорио нь баярын дараах ковидын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой юм.

Хөл хорих нь тус улсын эмнэлгийн ачааллыг бууруулах, вакцинжуулалтыг дэмжих зорилготой аж. 

Эрүүл мэндийн албаныхан халдварын сүүлийн үеийн өсөлтийн ард вакцинд сэтгэл хангалуун бус, идэвхгүй хандсантай гэж тайлбарлаж байна.

"Вакцин бэлэн байгаа хэдий ч вакцинд хамрагдахгүй байхыг эрс эсэргүүцдэг хэсэг хүмүүс байдаг" гэж Манила хотын хөгжлийн газраас мэдээлэлдээ дурьджээ.

Албаны хүмүүс Тавдугаар сар гэхэд 110 сая хүн амтай Филиппинчүүдээс 77 саяд нь бүрэн вакцинц хамрагдана гэж найдаж байна. Өнгөрсөн оны Арванхоёрдугаар сарын эхээр ердөө 40 сая нь дор хаяж хоёр тунг авсан байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин