• Эхлэл
  • Т.Баярхүү: ЗГ, УОК-оос хөл хорио тогтоох шийдвэр гаргаагүй

Т.Баярхүү: ЗГ, УОК-оос хөл хорио тогтоох шийдвэр гаргаагүй

2022/01/10

 

 

Улсын Онцгой комисс өнөөдөр шуурхай хуралдаан хийж, хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцууллаа.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Өнөөдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК хуралдлаа. Өчигдөр Эрүүл мэндийн сайд дотоодод омикрон хувилбарын тохиолдол бүртгэгдсэнийг зарласан. Одоогоор Засгийн газар, УОК-оос хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэр гаргаагүй байна. 

Өнөөдрийн байдлаар гуравдугаар тунд нийт хүн амын 28.8 хувь нь хамрагдсан байна. Харин дөрөвдүгээр тунд 2,000 гаруй хүн хамрагдаад байна. Нэмэлт тунгийн ач холбогдол өндөр үр дүнтэй байгааг олон улсын эрдэмтэн судлаачид онцолж байна. Өндөр настан, жирэмсэн эх, бага насны хүүхдүүдийн хувьд эрсдэл өндөр хэвээр байгаа тул олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг хүсье 

Мөн Омикрон хувилбарын тархалт маш өндөр байгаа учраас байгууллага, аж ахуйн нэгжийн ажилчид нэгэн зэрэг халдварт өртөх эрсдэлтэй. Иймд дотооддоо зохион байгуулалтын арга хэмжээ авч, аль болох зайнаас, ээлжилж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Хүний нөөц, ажиллах хүчний дутагдалд орох эрсдэл байгаа тул УОК-оос зөвлөмж өгч байна" гэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин