• Эхлэл
  • "Омикрон хувилбар илрүүлэх шинжилгээний нэг хүнд ногдох өртөг НЭГ САЯ ТӨГРӨГ болж байгаа"

"Омикрон хувилбар илрүүлэх шинжилгээний нэг хүнд ногдох өртөг НЭГ САЯ ТӨГРӨГ болж байгаа"

2022/01/10

 

 

УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл өглөө.

Тэрээр "Манай улсад тархаад байгаа коронавирусийн хувилбаруудыг бүрэн генийн дараалал тогтоох шинжилгээгээр аль хувилбар болохыг тогтоодог. Нэгдүгээр сарын 06-нд бүрэн геномын дараалал тогтоох шинжилгээг хийж омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 12 тохиолдол илэрснийг зарласан юм. Энэхүү хувилбар тогтоох шинжилгээний нэг хүнд ногдох өртөг нь нэг сая гаруй төгрөг болж байгаа.

Тиймээс бид дүүрэг, орон нутаг, эмнэлгүүдээс ирсэн эерэг сорьцуудыг түүвэрлэж, цөөн тоогоор шинжилгээг хийж байна" гэлээ. 

Мөн "Орны ачаалал нэмэгдэж, хүлээлгэ үүсэж байна. ЭМЯ-наас ор зохицуулах баг ажиллаж эхэлсэн. Эрсдэл бүхий бүлгийн иргэдийг эрэмбэлж, эмнэлгийн тусламж үзүүлнэ. Мөн цаашид тохиолдлын тоо ихэсвэл яах талаарх төлөвлөгөө гарсан. Өнөөдрийн тухайд 4000 ор бэлдсэн. Ойрын хугацаанд 1200 ор нэмж дэлгэхээр бэлтгэж эхэлсэн байгаа" гэсан юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин