• Эхлэл
  • УОК-оос Сар шинийн баярын өдрүүдийг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг зөвлөв

УОК-оос Сар шинийн баярын өдрүүдийг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг зөвлөв

2022/01/10

 

 

Монгол улсад коронавирусийн шинэ хувилбар Омикроны тохиолдол бүртгэгдээд буй. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллэхдээ "Цар тахлын дөрөв дэх давалгаа эхэллээ" гэсэн юм.

Тэгвэл өнөөдөр УОК шуурхай хуралдаж, иргэддээ хандан уриалга гаргалаа. 

Энэ талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Хатуу хөл хорио, хязгаарлалт тавихгүй гэдгийг онцлон хэлж байна. Цагаан сарын үеэр халдварын оргил үе таарч байгаа тул төрийн золголт хийхгүй, айл өрхүүд гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглээрэй гэдэг зөвлөмжийг УОК-оос өгч байгаа. Мөн алдаа дутагдал гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг өнөөдрийн хурлаар ярьсан. Гэхдээ шийдвэр эцэслэн гарсны дараа тодорхой хариулт өгнө" гэсэн юм. 

Манай улсад 2.8 сая тун вакцины нөөц байгаа бөгөөд хүүхдүүдийг вакцинд хамруулах талаар холбогдох байгууллагууд судалж байгаа аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин