• Эхлэл
  • Нэмэлт III тунгийн хамралт 48.9 хувь, IV тунгийн хамрагдалт 0.54 хувь байна

Нэмэлт III тунгийн хамралт 48.9 хувь, IV тунгийн хамрагдалт 0.54 хувь байна

2022/01/11

 

Монгол улсад коронавирусийн шинэ хувилбар Омикроны тохиолдол бүртгэгдээд буй. Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлэл хийхдээ, иргэдийг вакцины III, IV тунд идэвхтэй хамрагдвал цагаан сарын дараа танхимын хичээлийг эхлүүлэх боломжтой гэсэн юм. 

Мөн "Омикроны давлагаа нэгдүгээр сарын дунд үеэс эрчимжиж, оргил үедээ хүрнэ. Гэхдээ бусад улстай харьцуулахад вакцины хоёр болон гуравдугаар тунгийн хамрагдалт болон өвчилсний дараа дархлаа тогтсон иргэдийн эзлэх хувь манай улсад өндөр байгаа" гэв.

Нэгдүгээр сарын 10-ны өдөр буюу өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 66, II тунд 133, III тунд 2084, IV тунд 2695, нийт 4978 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.8 хувь, III тунгийн хамралт 48.9 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 0.54 хувь байна.

Мөн зорилтот бүлгийн буюу 3008 (25.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.388 (76.9 хувь), 16-17 насны 26.956 (79.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин