• Эхлэл
  • "Омикрон хувилбарын үед иргэд гэртээ тусгаарлагдан эмчилгээ хийснээр 5-7 хоногт эдгэх боломжтой"

"Омикрон хувилбарын үед иргэд гэртээ тусгаарлагдан эмчилгээ хийснээр 5-7 хоногт эдгэх боломжтой"

2022/01/11

 

 

Монгол улсад коронавирусийн шинэ хувилбар Омикроны тохиолдол бүртгэгдээд буй. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллэхдээ "Цар тахлын дөрөв дэх давалгаа эхэллээ" гэсэн юм. Омикрон хувилбар нь дельта хувилбарыг бодвол хүндрэл багатай ч халдварлах чадвар өндөр байгаа юм. 

Омикрон хувилбарын талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлэл өглөө. 

Тэрээр "Омикрон хувилбар дэлхий дахинд тархаад сар гаруй болж байна. Судалгаа сайн хийгдэж, энэ хувилбарын халдварлах чадвар, хүндрэл, нас баралт ямар байгаа талаар мэдэх боломжтой байна. Омикрон хувилбар уушигны эд эсэнд нөлөөлөх чадвар муу, хатгай болохгүй. Иргэд тод шинж тэмдэг яваад байгаа болохоор айгаад байгаа байх. 

Халдвар авбал томуутай адилхан шинж тэмдэгтэй. Халуурч, хоолой өвдөж, нус гоожно. Гэхдээ томууг бол илүү нусархаг, харин ковид тийм биш. Тестээр үзэхэд эерэг гарч байвал ковид байх магадлал өндөр байгаа. 

Омикрон хувилбар хүндрэл, нас баралт бага. Уушгины хатгалгаа болж хүндрэх эрсдэл бага байна. Гэртээ тусгаарлагдан эмчилгээ хийснээр 5-7 хоногт эдгэх боломжтой.

Одоо өвдөөгүй байгаа хүмүүс бол III болон IV дэх тундаа хамрагдвал Омикроноос хамгаалах нь илүү үр дүнтэй байгаа. Нотлогдчихсон. Сарын өмнө бол мэдэхдэхгүй байлаа шүү дээ.

Харин ковидоор өвдөөд эдгэсэн тохиолдолд 21 хоногийн дараа вакцин хийлгэх хэрэгтэй" гэлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин