• Эхлэл
  • Ерөнхий сайд вакцины нэмэлт тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэх үүрэг өглөө

Ерөнхий сайд вакцины нэмэлт тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэх үүрэг өглөө

2022/01/12

 

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. 

Тэрээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн засгийн газрын хуралдааны үеэр хэд хэдэн чиг үүргийг өгсөн. Үүнд,

  • Вакцины нэмэлт тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэх;

  • Гадаад улсаас ирж байгаа иргэдийг Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гурав хоног тусгаарлалтын байранд тусгаарлаж байсныг цуцлах;

  • Гадаадаас ирж байгаа иргэдийн хувьд онгоцны буудал, хилийн боомтуудад PCR шинжилгээнд зайлшгүй хамруулах ёстой бөгөөд энэхүү шинжилгээг олон улсын жишгийн дагуу төлбөртэй болгох; 

Ингээд Ерөнхий сайдын өгсөн эдгээр үүрэг чиглэлийг хэзээнээс хэрэгжиж эхлэх мэдээллийг өнөөдөртөө багтааж УОК-ын хурлаар өгнө" гэлээ.

Дашрамд, дэлхий даяар хэрэглэж байгаа вакцинуудын дийлэнх хувь нь ковидын эсрэг үр нөлөө гурван сарын дараагаар эрчимтэй буурч байгааг судалгаагаар нотолсон байна. Тиймээс нэмэлт тундаа сардаа багтан хамрагдах зөвлөмжийг Засгийн газар, УОК өгч байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин