• Эхлэл
  • ЖАГСААЛТ: Эрээн хотоос татан авсан бараанд гялгар уут, эм, эмнэлгийн хэрэгсэл, муурны элс зэрэг байна

ЖАГСААЛТ: Эрээн хотоос татан авсан бараанд гялгар уут, эм, эмнэлгийн хэрэгсэл, муурны элс зэрэг байна

2022/01/13

 

 

БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг хилээр нэвтрүүлж эхлээд байгаа.

Эрээн хотоос Замын-Үүд боомтоор 2022 оны нэгдүгээр сарын 12-нд 49 чингэлэг бүхий 1,000 гаруй тонн ачаа барааг, нэгдүгээр сарын 13-нд 60 чингэлэг ачаа, бараа бүтээгдэхүүнийг татан авсан тухай мэдээлсэн.

Эдгээр ачаанд ямар бараа бүтээгдэхүүн байгааг УБТЗ-аас мэдээллээ.

Тус газраас мэдээлснээр нэгдүгээр сарын 11-13-нд хилийн 0 цэгээс 58 ширхэг 40 тоннын чингэлэг, 74 ширхэг 20 тоннын чингэлэгтэй эм, эмнэлгийн хэрэгсэл, барилга, сантехник, түүвэр болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг татан авчээ.

Тухайлбал гялгар уут, скоч, таг, тахиа, гахайн мах, муурны элс зэрэг байна.

Хилийн 0 цэгээс татан авсан ачаа барааны жагсаалт:


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин