• Эхлэл
  • ТАНИЛЦ: Нэгдүгээр сарын 17-ноос цахимаар лист олгож эхлэх ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД

ТАНИЛЦ: Нэгдүгээр сарын 17-ноос цахимаар лист олгож эхлэх ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД

2022/01/14

 

 

2022 оны Нэгдүгээр сарын 17-ноос эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхэлнэ.

Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгох шийдвэр гаргажээ.

Энэ хүрээнд E-Health системийг хөгжүүлж ашиглалтад оруулсан байна. Ингэснээр 2, 3-р шатлалын нийт 47 эмнэлэг (аймаг, дүүргийн, клиник) болон Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүд нэгдүгээр сарын 17-ноос эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхлэх аж.

Сумдын болон зарим хороодын өрхийн эмнэлэгт (доорх жагсаалтад цэнхрээр тэмдэглэсэн) E-Health системийг шат дараатай нэвтрүүлнэ.

Мэдээг хуваалцах


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин