• Эхлэл
  • "Онцын шаардлагагүй бол эмийн багц авах хэрэггүй" гэв

"Онцын шаардлагагүй бол эмийн багц авах хэрэггүй" гэв

2022/01/14

 

 

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр өрхийн эмнэлгүүд эмийн багц олгож байгаа эсэх асуултад дараах хариултыг өглөө.

Тэрээр "Эрүүл мэндийн даатгалын сангаас дахиж өвдсөн хүмүүст багц олгож байгаа. Гэхдээ иргэд нэг зүйлийг ойлгох ёстой. Зөвхөн өнгөрсөн онд өрхийн эмнэлгээр дамжуулж олгож байгаа 160 мянган төгрөгийн багцад эм, өрхийн эмчилгээний зардал, ажлын хөлс багтсан. Тус багцад 60 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Энэ удаа омикрон хувилбар илүү хөнгөн, вакцинжуулалтын өндөр байгаа учраас гэртээ тусгаарлаад, халууны эмээ уугаад эдгэх боломжтой. Иргэн бүр багц авна гэвэл Эрүүл мэндийн даатгалын санд байгаа бусад тусламж үйлчилгээнд зарцуулагдах мөнгөнөөс хорогдоно гэсэн үг. Багц олгож байгаа. Гэхдээ онцын шаардлагагүй бол багц авах гээд байх хэрэггүй" гэлээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин