• Эхлэл
  • АНУ болон Японд эрэг дагуу оршин суудаг Монгол иргэдийн АНХААРАЛД!

АНУ болон Японд эрэг дагуу оршин суудаг Монгол иргэдийн АНХААРАЛД!

2022/01/18

 

 

Номхон далайн өмнөд хэсэгт далайн гүнд галт уул дэлбэрсний улмаас АНУ болон Японд эрэг дагуу оршин суудаг иргэдэд цунамийн гамшгаас сэргийлэх урьдчилсан сэрэмжлүүлгийг өнгөрсөн баасан гаригт өгөөд байв.

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас одоогоор Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, амь нас хохироогүй болохыг Гадаад харилцааны яам мэдээлэв.

Энэ талаар тус яамнаас мэдээлэхдээ “Японы хэвлэл мэдээллийн хэрэгсэл цунамийн аюул буурсныг мэдэгдсэн. Одоогоор Ивата муж хамгийн эрсдэлтэй байна.

Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас Элчин сайдын яам, Консулын газраар дамжуулан Ивата мужид оршин суугаа болон АНУ-ын баруун эрэг орчим дахь Монгол Улсын иргэдэд урьдчилсан сэрэмжлүүлэг мэдээлэл өгч байна” гэлээ.

Япон улсын Ивата мужид Монголын 200 орчим иргэн оршин суудаг бол АНУ-ын баруун эрэг орчимд 12 мянга гаруй иргэн тус тус оршин суудаг болохыг Гадаад харилцааны яам мэдээллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин