• Эхлэл
  • Сар шинийн баярыг гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг уриаллаа 

Сар шинийн баярыг гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг уриаллаа 

2022/01/10

 

 

2022 оны Нэгдүгээр сарын 18-ны байдлаар нийт хүн амын 30 хувь нь гурав дахь тунд, дөрөвдүгээр тунд 49 мянга гаруй хүн хамрагджээ. 

Засгийн газрын зүгээс сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй гэж мэдээлсэн бөгөөд төрийн байгууллагуудыг золголт хийхийг хориглоод байгаа юм. 

Монгол улс дахь цар тахлын нөхцөл байдлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Баярын үеэр халдварын тархалтын оргил үе таарч буй тооцооллыг та бүхэнд өмнө нь танилцуулсан. Омикрон хувилбар нь ахмад настан, архаг суурь өвчтэй хүмүүс болон бага насны хүүхдүүдэд өндөр эрсдэлтэй байгааг эрүүл мэндийн салбарынхан анхааруулсаар байгаа. Иймд Цагаан сарын баярыг гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг Засгийн газраас иргэдэд хандан албан ёсоор уриалж байна" гэлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин