• Эхлэл
  • Дарга, сайдынх гэлгүй дарааллын дагуу ачаа, барааг татах үүрэг өгчээ

Дарга, сайдынх гэлгүй дарааллын дагуу ачаа, барааг татах үүрэг өгчээ

2022/01/21

 

Замын-Үүд боомтын нөхцөл байдлын талаар Шадар сайдын зөвлөх Ц.Мөнхбаатар мэдээлэл өглөө.

Тэрээр "Шадар сайдаас бүх албаныханд нэг л үүрэг өгч байгаа. Энэ нь юу гэхээр ачаа барааг Эрээн боомтод очсон дарааллаар нь гаалийн бүрдүүлэлт хийх. Аль нэг дарга, сайдынх гэлгүйгээр яг дарааллын дагуу татна шүү гэдэг үүрэг өгсөн" гэлээ.

Харин төмөр замын тээврийн талаар Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн орлогч дарга Н.Батмөнх "Өргөн царигаар Эрээн өртөөнөөс чингэлэг болон бусад ачааг татан авах чиглэлээр мөн нарийн царигаар экспортын чиглэлд хятад болон гуравдагч орон руу явуулах чиглэлээр Хөх хотын төмөр замтай харилцан ярилцаад явж байна. Хараахан шийд гараагүй байгаа" гэв. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин