Даатгалын системээр нийгэмд болзошгүй аливаа эрсдэлийг бууруулах (Санхүүгийн хувьд) хамгаалах зорилготой сан бүрдүүллэх үйл ажиллагаа юм.
Даатгалд нэг талаас даатгуулагч, нөгөө талаас даатгалын компани буюу санг зохион байгуулж буй этгээд оролцоно. Даатгалын сангийн зориулалт даатгалын эрсдэлийг нөхөх зорилготой байх бөгөөд тухайн сан тухайн эрсдэлээс үүссэн хохирол, даатгалын нөхцөл зэргийг төлөх буюу нөхөн олговор олгодог. Хариуцлагын даатгалын хувьд даатгуулагчийн эрсдэлийг биш даатгуулагчийн өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн эрсдэлийг 3 дагч этгээдэд нөхөн төлөхийг хэлнэ. Гэхдээ 3 дагч этгээдэд даатгуулагч хохирол учруулсан учраас санхүүгийн хувьд эрсдэл үүсч даатгуулаагүй тохиолдолд өөрөө нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээсэн байдаг учраас үүнийгээ даатгалын компанид хариуцлагаа даатгуулдаг.
Тиймээс энэ даатгалын систем нь даатгуулагч этгээдэд хамаатай, даатгуулагч этгээдийн үйл ажиллагаанд оролцоотой этгээдэд буюу хохирол учирч болзошгүй 3 дагч этгээдэд хамаатай, тэгээд даатгалын компанид хамаатай зүйл юм.
Энгийн үгээр тайлбарлаж хэлэхэд даатгал даатгуулагч гэсэн харилцаанаас хамаагүй этгээд оролцдоггүй. Даатгуулж байгаа хүн даатгалынхаа хураамжийг /шимтгэл/ төлөх ёстой. Ингэснээр даатгалын үр шимийг даатгуулагч иргэн өөрөө л хүртэнэ. Энэ харилцаа ажил олгогчид хүртээл байхгүй бөгөөд энэ нэг хэлбэрийн буцааж авахгүй, улсдаа өгөх татварын нэг төрөл болсон байна.
ААН-үүд иргэний өмнөөс төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс ямар үйлчилгээ авахгүй, харин хугацаа хэтэрсэний торгууль, алдангид орж акт тавиулна. Уул нь шимтгэлийг хураах ажлыг ААН-үүд нь хийж өгч байгаа юм ш дээ уулнь. Эс бөгөөд тээврийн хэрэгсэл эзэмшигч өмлөгчийн хариуцлагын даатгал шиг л зам дээр зогсож торгож даатгуулах нөхцөл үүснэ шүү дээ. Тиймээс ААН-ээс даатгалын шимтгэлийг даатгалын татвар гэж нэрийг нь солиж аваад ажлуулсаныхаа хөлсийг нийгмийн даатгал татварын хөнгөлөлт хэлбэрээр эдлүүлдэг болсон дээр шүү. Үгүй бол даатгуулын шимтгэл төлж байгаа ААН-үүдээ даатгалын баталгаа олго. Сул зогсолтын хариуцлага, үйлдвэрлэлийн болон бизнесийн тасалдлын даатгал, ажилчдын гэнэтийн ослын даатгал гэх мэт үйл ажиллагаанд бодитой хэрэгтэй, амьдралд ойрхон даатгалын нэр төрлүүд олон байна.
Хүмүүс даатгуулагчаас даатгалын шимтгэл авлаа, дээрээс нь ААН-үүдээс ажил олгогчоос гээд нэмж авна үүнийг ойлгодогүй, бас мэддэгүй авах ёстой л юм шиг авдагараа авч байна гэж боддох байх. Яг үнэндээ даатгуулагчийн тэтгэвэрт гарах, эрүүл мэндийн үйлчилгээ авах, тэтгэмж авах, ажилгүй байх гэдэг асуудал ААН-үүдэд түй зүйл. Ажлаа хийхгүй хаяад явдаг хариуцлаггүй хөдөлмөр эрхлэх дургүй нөхдийн нийгмийн даатгалыг төлсөөр байгаа ААН-үүд мөнхөр хохирч байна. Бүр ажилгүйдэлийн тэтгэмж аваад хэдэн сар болоод дараагын ажлын байрандаа очиж ацаглаж суудаг нөхөд ч их байна. Байгуулгууд дамжсан, ажлын хариуцлага байхгүй, үг даахгүй ажил хийх чадваргүй дургүй ийм нөхдүүд их олширсон.
Ажилтан нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Чиний гар дээр очих ёстой цалин чинь ажил олгогчоос гээд нийгмийн даатгалын шимтгэл гэсэн нэртэйгээр улс булаагаад авчиж байна. Тэр ноогдож байгаа мөнгийг ажлаасаа гар дээрээ бодуулаад авчихвал амьдралд хэрэгтэй юмсан.
- ААН-үүдээс авч байгаа иргэний нийгмийн даатгалын 13,5 хувийг авахдаа нэршилээ өөрчлөх, мөн тухайн төлж байгаа ажил олгогчийн мөнгө зориулалт нь тодорхой байх ёстой. Төлж байгаа бол үйлчилгээгээ авах гэдэг зарчим үйлчлэх ёстой. ААН гэдэг үнэндээ бизнес эрхлэж байгаа иргэнд иргэдийн нийгмийн даатгалыг төр үүрүүлж байгаа буруу систем. Үнэхээр мөнгө татаж авмаар байгаа бол НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТАТВАР ч гэдэг юм уу нэрийг нь соль.
- Зөв болгох ёстой бол ажил олгогчийг даатгуулагч болгох хэрэгтэй. Үйлдвэрлэлийн тасалдал, бизнесийн тасалдах, хөрөнгийн даатгалууд, ажилтны өмнө хүлээх хариуцлага, ҮОМШӨДаатгал /энэ нь байж болох төрөл/ гэх мэт даатгалын төрлүүдээс сонгоод мөнгөө авдаг байж болох юм. Төрд өгч байгаа мөнгө тодорхой байх ёстой, татвар буй дор төр байна. Үүнтэй ААН-үүд огт маргахгүй. Татварын мөнгөөрөө лаагаа иднэ үү луувангаа иднэ үү хамаагүй. Даатгал нэрээр авч байгаа бол даатгуулч гэж үзнэ.
- Даатгалын үйлчилгээний хөлс заавал байх ёстой. Татвар төлөх үүрэг бий, татвараас дийлэнх нь зугатаадаг. Харин НДШ-ийн орлогоос ААН-үүд зугатахад хэцүү. Яагаад гэвэл ажилтантай холбоотой тогтмол гарч байдаг хэн нэгний гомдолоор шалгах боломжтой тийм зүйл юм. Тэгэхээр татвар хураагчийн ажил хийж байгаа ААН-үүддээ энэ дээр хөлсийг өгөх хэрэгтэй ш дээ. ААН-үүдээсээ авахгүй иргэдээс хурааж авдаг байсан бол нийгмийн даатгалын сангаа яаж ч бүрдүүлэх юм бүү мэд.
Нийтлэлч С.Лхагва
Сэтгэгдэл байхгүй байна