"Тэнгэр плаза" авто вокзалаас Замын-Үүд чиглэлд нийтийн тээвэр энэ сарын 25-наас буюу өчигдрөөс эхлэн явж эхэлжээ. Тодруулбал, "Зорчигч тээвэр тав" ОНӨААТҮГ-аас гаргасан Ютонг-СГ1 маркийн автобус "Тэнгэр плаза" авто вокзалаас Мягмар, Пүрэв, Ням гарагуудад 22:00 цагаас Замын-Үүд чиглэлд хөдлөх аж. Харин "Замын-Үүд" авто вокзалаас Мягмар, Пүрэв, Бямба гарагуудад 19:00 цагаас Улаанбаатар чиглэлд хөдлөх юм байна.



Сэтгэгдэл байхгүй байна