• Эхлэл
  • Цэргийн шинэчилсэн бүртгэл энэ сарын 7-23-нд болно

Цэргийн шинэчилсэн бүртгэл энэ сарын 7-23-нд болно

2026/01/05

Жил бүрийн нэгдүгээр сард улс орон даяар цэргийн шинэчилсэн бүртгэл явагддаг билээ. Тэгвэл энэ жилийн хувьд цэргийн бүртгэлийг энэ сарын 7-23-нд явуулахаар товлоод байна. Энэ хугацаанд 18-50 насны иргэн та ажлын өдрүүдэд 08.00-17.00 цаг, амралтын өдрүүдэд 09.00-16.00 цагийн хооронд өөрийн харьяа хорооны байранд бичиг баримттайгаа очиж бүртгүүлэх юм.

Мөн "И-Монголиа" цахим системээр нэвтрэн бүртгүүлэх боломжтой. Хэрэв заасан хугацаанд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаагүй тохиолдолд 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авах аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна