• Эхлэл
  • ШУТИС-Инженерийн олон улсын сургуулийг Хүннү хотод байгуулна

ШУТИС-Инженерийн олон улсын сургуулийг Хүннү хотод байгуулна

2026/01/05

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль(ШУТИС) болон БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль хамтран ШУТИС-Инженерийн олон улсын сургуулийг Хүннү хотод байгуулна.

Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборын бүсэд байгуулах ШУТИС - Инженерийн олон улсын сургуулийн цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, эхний ээлжийн барилгажилтын төсөл болон инженерийн дэд бүтцийн зураг төслийг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг 2026 эхлүүлнэ гэж Засгийн Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Тус сургууль ашиглалтад орсноор жилд 3,000 инженер бэлтгэх боломжтой болох тооцооллыг өмнө нь Боловсролын сайд танилцуулж байв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна