• Эхлэл
  • Grand Awards-2025 наадам ба 35 жилийн түүх

Grand Awards-2025 наадам ба 35 жилийн түүх

2026/01/12

 

Монголын Маркетинг Менежментийн хүрээлэнгээс 16 дахь жилдээ зохион байгуулж буй “GrandAwards” наадмын онцлох аж ахуйн нэгж, хувь хүмүүст шагнал гардуулах үйл ажиллагаа 2026 оны хоёрдугаар сард товлогджээ. Нийгмийн бүхий л салбарын шилдгүүдийг онцолдог уг мэдээллийн кампанит ажил нь хувийн хэвшил үүсч хөгжсөн 35 жилийн ойг чухалчилж байгаа аж.

Монголчуудын хувьд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжсэн он жилүүдэд Монголын эдийн засаг, бизнесийн хөгжлийг нуруундаа үүрч түүчээлэгсэд төрөн гарсан 35 жил гэдэг үнэхээр чухалчилахаас өөр аргагүй.

Энэ л он жилүүдэд Монголын хамгийн том аж ахуй нэгжүүд, бизнес эрхлэгчид төрөн гарч өнөөдрийн Монголын нийгэм эдийн засгийг түүчээлэгчид болсон байдаг. Тийм ч учраас энэ жилийн Grand Awards-д Монголын хамгийн том аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэгчид, шинийг санаачлагч, бүтээгчид хуран чуулна гэсэн хүлээлт үүсээд байна.

Тиймээс улс орон зах зээлийн нийгэмд шилжсэнээр бизнесийн байгууллагууд, шоу энтертайнмент ертөнц, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, ард иргэдийн амьдрал, ухамсарт нөлөөлсөн өөрчлөлтүүдийг онцлон шалгаруулна гэж зохион байгуулагчид мэдэгдлээ.      

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна