• Эхлэл
  • ДЦС-IV ТӨХК-ийн захирал Н.Тавинбэхийг түр саатуулжээ

ДЦС-IV ТӨХК-ийн захирал Н.Тавинбэхийг түр саатуулжээ

2026/01/16

Авлигатай тэмцэх газраас ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг шалгаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүний 48 цаг хойшлуулшгүй ажиллагаагаар саатуулсан гэдгийг АТГ-аас мэдээллээ. Тус газраас Н.Тавинбэхийг ямар шалтгаанаар түр саатуулан шалгаж байгааг эргэн мэдээлнэ гэв.

Түүний хувьд 2020 онд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн танхимд Эрчим хүчний сайд, 2022 оноос хойш Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2025 оны долдугаар сард “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажилласан. Хамгийн сүүлд тэрбээр 2025 оны арванхоёрдугаар сард "ДЦС-IV" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдoод байгаа билээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна