2025-2026 оны хичээлийн өвлийн амралт 2025 оны арванхоёрдугаар сарын 15-наас эхэлсэн. Өнөөдрөөс хөдөө, орон нутгийн сургуулийн сурагчдын хичээл эхэлж, нийслэлийн сурагчид ирэх Даваа гаригаас тахимаар хичээллэнэ. Тодруулбал, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын цахим долоо хоног өнөөдөр /2026.1.19/ эхэлж байгаа талаар Боловсролын яамнаас мэдээллээ. Тухайлбал, 2025-2026 оны хичээлийн жилийн 21 дэх долоо хоногт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаар зохицуулсан.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийнхан цахим долоо хоногийн үргэлжлэх хугацаа нь 2026.01.19-01.23-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.
Нийслэлийн сурагчид:
- Бага анги: Арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зургаан долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-ны Даваа гаригт хичээл эхэлнэ
- Дунд анги: Арванхоёрдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-ны Даваа гаригт хичээл эхэлнэ
- Ахлах анги: Арванхоёрдугаар сарын 22-ноос амарч, нэгдүгээр сарын 26-ны Даваа гаригт танхимаар хичээл эхлэх юм.


Сэтгэгдэл байхгүй байна