• Эхлэл
  • Гренландын тусгаар тогтнолын талаарх уулзалт болно

Гренландын тусгаар тогтнолын талаарх уулзалт болно

2026/01/20

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг Америк хянах хэлэлцээнд саад хийсэн Европын найман оронд тариф тогтоох болсон. Тэгвэл тухайн найман улс хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Гренланд нь Дани улсын өөртөө засах нутаг юм. Трампын мэдэгдсэнээр, Дани, Финлянд, Франц, Герман, Нидерланд, Норвег, Швед, Их Британийн импортын бараанд хоёрдугаар сараас эхлэн 10 хувийн тариф ногдуулах бөгөөд зургаадугаар сараас тарифыг 25 хувьд хүргэхээ мэдэгдсэн. Тэрбээр АНУ Гренландыг хянах ёстой гэж олонтоо хэлж ирсэн. Гэсэн хэдий ч Европын найман орон эсэргүүцлээ илэрхийлж буй. Хамтарсан мэдэгдэлд тус улсууд Гренланд дахь цэргийн сургуулилалтад оролцсон талаар дурдсан ба “НАТО-гийн гишүүн орнуудын хувьд бид Арктикийн аюулгүй байдлыг хамтын хүрээнд бэхжүүлэхийг зорьж байна” гэж онцолсон. Сургуулилалт нь “хэнд ч занал учруулахгүй” гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

Мөн тарифын заналхийлэл нь “Атлантын бүсийн хамтын харилцааг доройтуулж, аюултай байдлыг алдагдуулж болзошгүй” гэж анхааруулсан байна. Улмаар Европын улс орнууд “нийтлэг эрх мэдэл, газар нутгийн бүрэн бүтэн байдлын зарчимд тулгуурласан яриа хэлэлцээнд бэлэн” гэжээ. Европын холбоо энэ асуудлаар Бельги улсад Пүрэв гаригт дээд түвшний уулзалт хийхээр төлөвлөж байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна