Монгол Улсад 2026 оны нэгдүгээр сард зорин ирсэн жуулчдын тоо 35,308-д хүрчээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал өссөн үзүүлэлт гэдгийг Аялал жуулчлалын нэгдсэн холбоо мэдээлэв. Зөвхөн энэ сарын 22-ны өдөр 1,440 гадаад жуулчин Монгол Улсад иржээ.
Монгол Улсад ирсэн жуулчдыг улс орноор нь авч үзвэл:
Хятад -14,220
Орос-өндөр урсгал
БНСУ-2,588
Япон-776
Казахстан-630
АНУ-528
Беларусь, Филиппин, Франц, Их Британи, Вьетнам зэрэг олон улсаас жуулчид идэвхтэй зорин иржээ. Мөн Европ, алслагдсан зах зээлүүдээс ирэх жуулчдын тоо ч нэмэгдэх хандлагатай байгаа аж. Энэхүү өсөлт нь хил, тээвэр, зах зээлийн идэвхтэй бодлого, өвлийн болон соёлын аяллын бүтээгдэхүүн олон улсад илүү сайн хүрч байгаагийн илрэл гэж салбарынхан үзэж байна.


Сэтгэгдэл байхгүй байна