
Өнөөдөр нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй, цаг агаар тогтуун байна.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр -23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг- Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -15-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -7-12 градус, бусад нутгаар -13-18 градус байна.
Улаанбаатар орчмоор их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. -14-16 градус байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.


Сэтгэгдэл байхгүй байна