• Эхлэл
  • Архангайн цагаан идээний үзэсгэлэн Тусгаар тогтнолын талбайд гарч эхэллээ

Архангайн цагаан идээний үзэсгэлэн Тусгаар тогтнолын талбайд гарч эхэллээ

2026/01/28

Сар шинийн баярыг угтан Архангай аймгийн малчид жил бүр Чингэлтэй дүүрэгт байршилтай Тусгаар тогтнолын талбайд цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ дагуу 15 дахь жилдээ “Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдааг Ялалтын талбайд эхлүүлсэн байна. Ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнд Архангай аймгаас сумдаас 70 орчим малчин зун, намрын турш боловсруулсан ааруул, шар тос, цагаан тос, сүү, өрөм, шимийн архи, айраг, тавгийн идээ зэрэг төрөл бүрийн цагаан идээг дэлгэжээ. Мөн цагаан идээний бэлгийн багц, шар сүүний ааруул, Архангай аймгийн брэнд болсон алдарт сүүн хурууд, цагаан тос ааруулыг төрөл бүрийн хэлбэр, өнгөтэй болгож боловсруулсан байна.

Үнийн хувьд ааруул хэлбэр хийж, орц, материалаасаа хамаарч килограмм нь 30000-55000, шар тос 50000, шимийн архи 20000, айраг 10000, сүү 10000 төгрөгийн үнэтэй бол тавгийн идээг 400-550 мянган төгрөгөөр борлуулж байна.

 

 

 



 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна