• Эхлэл
  • Ч. Отгочулууныг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирлаар томиллоо

Ч. Отгочулууныг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирлаар томиллоо

2026/01/30

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр Ч. Отгочулууныг тус төвийн захирлаар өнөөдөр /2026.01.30/ захирлаартомилжээ. Тэрбээр 2010 онд тус төвийн анхны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд түүний хувьд эдийн засгийн бодлого болон судалгааны чиглэлээр төрийн болон хувийн хэвшилд 20 гаруй жил ажилласан. Мөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга, Уул уурхайн яамны стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж байсан туршлагатай. Тус төвийн өмнөх захирал Б.Лакшми тус төвийн зөвлөхөөр ажиллах юм байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга, доктор П.Цагаан шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Ч.Отгочулууд хандаж, “Г.Занданшатарын Засгийн газар Монгол Улсын өрсөлдөх чадварыг таван улсаар урагшлуулах зорилт дэвшүүлсэн түүхэн үед ажиллах болж байна. Монгол Улс хэмээх нэг цул, энэ том айлыг дэлхийн дэвжээнд гарахад юу болж, юу болохгүй байгааг бодитоор хэлж хамтран ажиллах хэрэгтэй. Төвийн үйл ажиллагаа, Удирдах зөвлөлийг өргөжүүлэх саналаа бэлтгэж танилцуулаарай” гэдгийг захиж хэлсэн байна.

Тэрбээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад макро эдийн засгийн чиглэлээр бакалавр, мөнгө санхүүгийн магистр, Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн онолын тэнхимд докторын зэргийг тус тус хамгаалж, Нээлттэй жижиг эдийн засаг дахь мөнгө валютын бодлого, Олон улсын зэсийн зах зээлийн өрсөлдөөн зэрэг сэдвүүдээр эрдмийн ажил хийсэн.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна