• Эхлэл
  • IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт шилжүүлнэ гэв

IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт шилжүүлнэ гэв

2026/02/02

Жил бүрийн жишгийн дагуу 2025 оны VI улирлын Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтыг иргэдийн дансанд нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд ороогүй байгаа нь олон нийтийн дунд тодорхойгүй байдлыг үүсгээд байна.

Энэ асуудлыг Татварын ерөнхий газраас тодруулахад, “2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг 1.3 сая иргэнд нийт 110 тэрбум төгрөгөөр олгохоор тооцоолж, холбогдох санхүүжилтийн хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлсэн. Сангийн яамнаас шийдвэр гармагц иргэдийн данс руу шилжүүлнэ” гэх тайлбарыг өгсөн юм.

Харин Сангийн яамны Хэвлэлийн албанаас тодруулахад, “НӨАТ-ын буцаан олголтын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шатандаа явж байгаа бөгөөд энэ долоо хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөж байна”гэсэн мэдээллийг өгөв.

НӨАТ-ын буцаан олголтын шилжилт Сангийн яам болон Татварын ерөнхий газрын санхүүжилтийн шийдвэрээс шалтгаалан хойшлоод байгаа ч холбогдох байгууллагууд ойрын хугацаанд шийдвэрлэж, иргэдийн дансанд мөнгийг олгох аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна