Төр, нийгмийн зүтгэлтэн, их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Мэндэлсэн өдрийг нь тохиолдуулан УИХ-ын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар болон төр, нийгмийн зүтгэлтнүүд Д.Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө. Жанжин Д.Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд Амгаланбаатар хотод ядуу ард Дамдины гэр бүлд төржээ. Багаасаа хүнд бэрх амьдралыг туулж, 15 настайдаа бичиг үсэгт суралцсан. 1911 онд цэргийн албанд орж, Пулемёт сумангийн даргаар ажиллаж, эх орноо гаднын түрэмгийллээс чөлөөлөх дайнд оролцож, Баатар цолоор шагнуулсан юм.
Д.Сүхбаатар 1921 онд Ардын хувьсгалыг удирдан, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэж, Ардын засгийн газрын Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин болсон. Тэрбээр Монголын ард түмний дунд өндөр нэр хүндтэй, ардын хувьсгалын анхны удирдагчдын нэг бөгөөд түүний гавьяаг үнэлж, 1922 онд ЗСБНХОУ-ын Улаан тугийн одонгоор, Монгол Улсын Зоригт баатар бэйс цолоор шагнасан. Түүний нэрээр олон байгууллага, гудамж, талбайг нэрлэж, түүний дурсгалыг мөнхжүүлжээ.




Сэтгэгдэл байхгүй байна