• Эхлэл
  • Ш.Алтантуяа агсны гэр бүл 4.7 сая ринггит буюу 420 сая орчим төгрөг Малайзад буцаан шилжүүлэхээр болов

Ш.Алтантуяа агсны гэр бүл 4.7 сая ринггит буюу 420 сая орчим төгрөг Малайзад буцаан шилжүүлэхээр болов

2026/02/06

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг Малайзад онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн давж заалдах шүүх хурал өнгөрсөн сар \2026.01.20/-д болж, Малайзын шүүхээс ЗГ-аа буруугүй гэж үзсэн учир Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу Малайзын Дээд шүүхэд хандахаар явж буйгаа мэдэгдээд байгаа билээ. Тэрээр 

"Малайзын Дээд шүүхэд давж заалдах материалаа өгөхөөр явах гэж байна. 14 хоногийн өмнө яваад ирсэн. Зүдрэлгүй үйлдэл гэж үгүй. Тэмцэлгүй үр дүн гэж байхгүй. Малайзын дээд шүүхэд давах баримтаа бүрдүүлж өгөхөөр явах гэж байна. Энэ намар, өвөл тав дахиа явах боллоо" гэжээ. С Шаарийбуу охиноо амь алдсанаас хойш 20 жилийн турш буруутай этгээдүүдийг шүүхээр тогтоон зөвхөн уучлалт гуйгаасай хэмээн тэмцэж яваа. Олон жилийн турш үргэлжилсэн шүүх хурлын явцад 2022 онд Малайзын Дээд шүүхээс талийгаач Ш.Алтантуяагийн ар гэрт 1.13 сая ам.долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргаж байсан.

Малайз улсын холбооны шүүх өнгөрсөн сард /2026.01.20/ тус улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг талуудын өмгөөлөгч нарт танилцуулсан. Үүнд хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэрийг хүчингүйд тооцож, Малайз улсын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлсөн юм.

Тэгвэл, "The Vibes" мэдээллийн сайт Ш.Алтантуяагийн гэр бүл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дагуу Малайзын Засгийн газарт 4.7 сая рингитийг буцаан төлсөн гэж нийтэлжээ. Энэ нь монгол төгрөгөөр тооцвол 42 сая орчим төгрөг юм.

Уг нийтлэлд дурдсанаар, Шах Аламын дээд шүүхийн түдгэлзүүлэх шийдвэрийн дагуу өмнө нь төлсөн, шүүхийн шийдвэрийн бүрэн дүн болон хуримтлагдсан бүх хүүг багтаасан мөнгөн дүнг Засгийн газарт бүрэн шилжүүлсэн гэж Ш.Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгч Сангийт Каур Део мэдэгдсэн байна.

"Энэхүү дүнг хүлээн авсан мөчөөс эхлэн шүүхийн шийдвэрийг чанд мөрдөн, оролцогч талын дансанд хадгалсан. Ямар ч зорилгоор нэг ч цент ашиглаагүй" гэж өмгөөлөгч нь онцлон тэмдэглэсэн байна.

Түүнчлэн Абдул Разак Багиндагийн 1.38 сая рингитийн нөхөн төлбөрийг мөн адил буцаасан бөгөөд давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн суутгалын дагуу шилжүүлэг хийгдсэн гэжээ.

Давж заалдах шатны шүүхийн үзэж буйгаар, хэрэг гарах үед цагдаа байсан Сирул Азхар Умар, Азила Хадри нарын үйлдлийн өмнөөс засгийн газар хариуцлага хүлээхгүй.

Гэхдээ Абдул Разак Багинда нь Ш. Алтантуяагийн үхэлд хууль зүйн хариуцлага хүлээх ёстой гэсэн шийдвэрийг шүүх хэвээр үлдээжээ. Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу гуай Малайзыг зорьж, тус улсын дээд шүүхэд давж заалдах материалаа өгөхөөр явна гэж цахим хуудаснаа нийтэлсэн. Түүний өмгөөлөгч мөн "С. Алтантуяагийн аавын удаа дараа хэлснээр энэ хэрэг мөнгөний тухай биш, харин үнэн мөнийг тогтоох, хариуцлага тооцох, болсон явдлыг хүлээн зөвшөөрүүлэх тухай юм" гэж онцлон тэмдэглэжээ.

тус улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг талуудын өмгөөлөгч нарт танилцуулсан. Малайз улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэрийг хүчингүйд тооцож, Малайз улсын засгийн газрыг хариуцлагаас чөлөөлсөн юм.

Тэгвэл, "The Vibes" мэдээллийн сайт Ш.Алтантуяагийн гэр бүл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дагуу Малайзын засгийн газарт 4.7 сая рингитийг буцаан олгосон гэж нийтэлжээ.

Уг нийтлэлд дурдсанаар, Шах Аламын дээд шүүхийн түдгэлзүүлэх шийдвэрийн дагуу өмнө нь төлсөн, шүүхийн шийдвэрийн бүрэн дүн болон хуримтлагдсан бүх хүүг багтаасан мөнгөн дүнг засгийн газарт бүрэн шилжүүлсэн гэж Ш.Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгч Сангийт Каур Део мэдэгдсэн байна.

"Энэхүү дүнг хүлээн авсан мөчөөс эхлэн шүүхийн шийдвэрийг чанд мөрдөн, оролцогч талын дансанд хадгалсан. Ямар ч зорилгоор нэг ч цент ашиглаагүй" гэж өмгөөлөгч нь онцлон тэмдэглэсэн байна.

Түүнчлэн Абдул Разак Багиндагийн 1.38 сая рингитийн нөхөн төлбөрийг мөн адил буцаасан бөгөөд давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн суутгалын дагуу шилжүүлэг хийгдсэн гэжээ.

Давж заалдах шатны шүүхийн үзэж буйгаар, хэрэг гарах үед цагдаа байсан Сирул Азхар Умар, Азила Хадри нарын үйлдлийн өмнөөс засгийн газар хариуцлага хүлээхгүй.

Гэхдээ Абдул Разак Багинда нь Ш. Алтантуяагийн үхэлд хууль зүйн хариуцлага хүлээх ёстой гэсэн шийдвэрийг шүүх хэвээр үлдээжээ. Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуугийн өмгөөлөгч мөн "С. Алтантуяагийн аавын удаа дараа хэлснээр энэ хэрэг мөнгөний тухай биш, харин үнэн мөнийг тогтоох, хариуцлага тооцох, болсон явдлыг хүлээн зөвшөөрүүлэх тухай юм" гэж онцлон тэмдэглэжээ.

Нөхөн сануулахад, Монгол улсын иргэн Ш.Алтантуяаг 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хоёр этгээд буудан хөнөөж, цэргийн зориулалттай тэсрэх бөмбөг ашиглан цогцсыг нь дэлбэлсэн. Энэ хэрэгт Малайзын Засгийн газар, тэр дундаа тухайн үеийн Ерөнхий сайдын орлогч Нажиб Разак, түүний зөвлөх Абдул Разак Багинда нарыг холбоотой гэж үзсэн бөгөөд хэргийг тэдний захиалгаар цагдаагийн 2 албан хаагч гүйцэтгэсэн байна.

Ийнхүү 2007 оноос хойш тус хэргийн шүүх хурал үргэлжилж, 2008 оны аравдугаар сарын 26-нд Абдул Разак Багиндаг буруугүй хэмээн үзэж суллажээ. Ийнхүү Багиндаг цагаатгаж, хэргийг үйлдсэн хоёр цагдаа болох Азила, Азхар нарын шүүх хурал цааш үргэлжлэх болсон юм. Ингээд 159 хоног үргэлжилсэн шүүх хуралдааны ард Азила, Азхар хоёрыг аллагад буруутган, цаазын ял оноох шийдвэр гарсан бөгөөд тэд давж заалдах хүсэлт гаргасан байдаг.

2013, 2014 онд хэрэгтнүүдийн давж заалдах хүсэлтийг хэлэлцэж тэдний цаазын ялыг хорих ялаар өөрчилсөн. 2015 онд Малайзын Дээд шүүхээс ялыг нь хэвээр үлдээх шийдвэр гаргах үед Азила ганцаараа шүүхийн шийдвэрийг сонсож байсан бөгөөд хэргийг хамтран үйлдсэн Азхар батлан даалтаар суллагдах үедээ Австрали улс руу оргон зайлсан юм. Түүнийг Австралийн Сиднейгийн Виллавудын цагаачдын хорих газарт хорьсон бөгөөд Малайз руу шилжүүлэн авах хүсэлтүүд зориудаар удааширчээ.

2018 онд Малайзын Засгийн газар солигдсоны дараа С.Шаарийбуу тус улсын шинэ Ерөнхий прокурортой уулзаж, охиныхоо аллагын хэргийг дахин мөрдүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн. 2019 онд хэргийг үйлдсэн Азила хорих ангиас “Багинда Ш.Алтантуяаг хөнөөх хэргийг захиалсан” хэмээн хэлжээ. Ингэхдээ Багинда тэдэнд Ш.Алтантуяаг Оросын тагнуул бөгөөд улсад аюул учруулах хүн хэмээн устгуулах даалгавар өгсөн хэмээн мэдүүлж, дахин шүүх хурал товлуулж, хэрэгт холбогдох шинэ нотлох баримт гаргах хүсэлт өгсөн байдаг. Харин Багинда үүний хариуд өөрийнхөө амийг аврахын тулд өгсөн мэдүүлэг хэмээн няцаасан юм. Ингээд 2020 онд Азилагийн хүсэлтээр шүүх хуралдаан дахин явуулахаар товлосон.

Хэрэг улам ээдрээтэй болох тусам тэр ээдрээг С.Шаарийбуу гуай мөшгөсөөр, хоёр өмгөөлөгчтэйгөө Малайз, Монголын хооронд цуцалтгүй явсаар байв.

2022 онд Малайзын Дээд шүүхээс талийгаач Шаарийбуугийн Алтантуяагийн ар гэрт 1.13 сая ам.долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан. Харин өнөөг хэр Малайзын Засгийн газар энэ хохирлыг барагдуулаагүй. Ингээд өнгөрсөн хоёрдугаар сард Малайзын Дээд шүүх Ш.Алтантуяагийн гэр бүлд учирсан хохирлыг 30 хоногийн дотор барагдуулах ёстой гэж шийдвэрлэсэн ч Малайзын Засгийн газар давж заалдаад байгаа юм. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна