
Милан Кортина 2026 өвлийн олимпын нээлтийн ёслолын үйл ажиллагаа Монголын цагаар өнөөдөр/2026.02.06/ шөнө буюу Бямба гаригт шилжих шөнө 03:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн олимпын нээлт олон талаараа дэлхий нийтийг анхаарлыг татаж байна.
Нэн тэргүүнд олимпын нээлтийг найруулж буй "Balich Wonder" студийн захирал Марко Балич нь өмнө нь олимпын 13 нээлт, хаалтыг хариуцан ажилласан нэгэн. Тиймээс эх орондоо болж буй олимпод илүү сэтгэл дэвсэж, онцгой бүтээл туурвина гэдэгт итгэж буй хүн олон.
Нээлтийн уран бүтээлчдээр Мэрэйя Кэри, Андреа Бочелли, Пирфранческо Фавино, Сабрина Импаччаторе, Лаура Паусини, Лан Лан, Сецилиа Бартоли, Гали нар оролцоно.
Энэ удаагийн цагаан олимпод нийт 93 орны 2,871 тамирчин 116 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Манай улсаас гурван тамирчин өвлийн олимпын хоёр төрөлд хүч сорих билээ.
Олимпын наадмыг манай улсаас
- NTV/NSports,
- MNB/MNB Sport,
- Боловсрол суваг,
- Тэнгэр телевиз,
- Сүлд,
- С1 гэсэн зургаан телевиз найман сувгаар шууд дамжуулах юм. Тэд спортын 16 төрлийг бүгдийг нь шууд дамжуулахаар төлөвлөж буй. Аль сувгаар ямар спортыг үзэх боломжтойгоо ЭНД-ээс харж болно.

Олимп зохион байгуулах Итали нь Улаанбаатар хотоос долоон цагийн зөрүүтэй.


Сэтгэгдэл байхгүй байна