• Эхлэл
  • “Бүргэдийн баяр"-ыг гурван жилийн дараа дахин зохион байгуулна

“Бүргэдийн баяр"-ыг гурван жилийн дараа дахин зохион байгуулна

2026/03/13

Казах түмний Наурыз баярыг угтан орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр-2026”-г энэ сарын 15-нд Эрдэнэт хотод зохион байгуулна.

Тус баярыг 2023 онд орон нутагт анх удаа зохион байгуулж байсан бол энэ жил Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд гурван жилийн дараа дахин зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Орхон аймагт 800 орчим казах үндэстэн ажиллаж, амьдарч байна. Бүргэдийн баярыг зохион байгуулахад Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар болон Орхон аймаг дахь нутгийн зөвлөл хамтран ажиллаж байна.

Иргэдийг өргөнөөр оролцуулж, казах түмний соёл, ёс заншлыг сурталчлан таниулах зорилгоор Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит “Алтан гадас” одонт Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид өнөөдөр Эрдэнэт хотод хүрэлцэн ирлээ. Тус театрын уран бүтээлчид казак түмний урлагийн өв, соёлын тоглолтоо энэ сарын 14-ний өдөр толилуулна.

Мөн бүргэдийн үзүүлбэр, морьт барилдаан (аударыспақ), эмэгтэй, эрэгтэй хосын морин дээрх үзүүлбэр (кыз куар), тулам булаалдах (көкпар), морин дээрээс зоос шүүрэх (тенге илу) тэмцээн зохион байгуулна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна