• Эхлэл
  • "Наурыз-2026" барилдаан болно

"Наурыз-2026" барилдаан болно

2026/03/18

Казах үндэстний уламжлалт Наурызын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан гуравдугаар сарын 21-ний Бямба гаригийн 12:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болох талаар Монголын Үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос мэдээллээ. Тодруулбал, Монгол улс, Казакстан улсын гавьяат тамирчин, бөхийн чөлөөт барилдааны Олон Улсын хэмжээний мастер, Баян-Өлгий аймгийнхаа баяр наадамд 10 удаа түрүүлсэн, Монгол Улсын харцага Однайн Бахытын нэрэмжит бөхийн барилдаан юм.

"Наурыз 2026" бөхийн барилдаан улс, аймгийн алдарт цолтой бөхчүүд оролцох бөгөөд барилдааны түрүү бөх автомашин, үзүүр бөх дөрвөн сая, их шөвгийн бөхчүүд тус бүр хоёр сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтжээ. Мөн өнгөрсөн 2025 оны "Наурыз 2025" баярт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Улсын заан Б.Серик үзүүрлэсэн байдаг.

Энэхүү барилдааныг уламжлал ёсоор "Өлгийн хүчтэн" дэвжээ МҮБХ-той хамтран зохион байгуулж байгаа бөгөөд барилдах бөхчүүдийн бүртгэл 2026 оны гуравдугаар сарын 19-20-нд 10:00-17:00 цаг хүртэл цахимаар явагдах аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна