• Эхлэл
  • УИХ-ын чуулган ирц бүрдэхгүйгээс хойшлов

УИХ-ын чуулган ирц бүрдэхгүйгээс хойшлов

2026/03/19

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хойшилсоор ажлын цаг дуусгалаа. 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг "Эрх баригч нам гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэх ёстой. УИХ-ын чуулганыг МАН-ын дарга Н.Учрал удирдаж байгаа цагт сөрөг хүчин болох Ардчилсан нам чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй" гэдэг байр суурь илэрхийлсэн. Мөн Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Засгийн газарт хамтарч байгаа улс төрийн намууд ирцээ бүрдүүлээд хуралдах боломжтой. Эрх баригч нам ирцээ бүрдүүлсэн тохиолдолд Үндэсний эвслийн дөрвөн гишүүн чуулганы хуралдаанд оролцоход асуудалгүй" гэлээ.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "Орон нутагт ажиллаж байгаа дөрвөн гишүүн, эрүүл мэндийн шалтгаантай зургаа, гадаадад ажиллаж байгаа гурван гишүүн байна. Шалтгаан хэлэлгүй чуулганы хуралдаандаа ирээгүй 10 гаруй гишүүн байна, бүгдтэй нь ярилцаж байна. Ардчилсан нам эрх барьж байх үед З.Энхболд АН-ын дарга, УИХ-ын дарга байсан. Хэн нэгэн дээр дабль стандарт хэрэгждэг юм байж болохгүй. Хэрэв тийм асуудал байгаа бол эрх зүйн орчноо бүрдүүлэх асуудлыг ярих ёстой. Бүлэг хуваагдаагүй" гэдэг байр суурь илэрхийлээд байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна