• Эхлэл
  • Монголын баялаг, улс төр хоёрыг монголчууд мэдэх үү, Рио мэдэх үү?

Монголын баялаг, улс төр хоёрыг монголчууд мэдэх үү, Рио мэдэх үү?

2026/03/27

Ардчилсан намын дотоод сонгуулийг МАН-ынхан самрах шахлаа гэдэг мэдээ түгэв. Уг нь МАН биш МАНЖ бүлэглэл АН-ын ҮБХ-д хүмүүсээ шахах гэж үхэн хатан тэмцэлджээ. Өөрөөр хэлбэл Женкоистууд АН-ыг дотроос нь хагалан бутаргах замаар сульдуулж, өөрсдөө тэнд нөлөөгөө тогтоохын тулд ийм явуулга хийсэн хэрэг.

Яг үүн шиг УИХ-ыг МАНЖ бүлэглэл гацаав. Рио Тинтогоос 20 сая ам.доллар авчихаад шүдээ чигжилж суугаа Л.Оюун-Эрдэнийн бүлэглэл дээр Женкогийн улаан хамгаалагчид нэмэгдэн МАНЖ бүлэглэл болдог. Тэд эрх мэдлээсээ салбал шоронд орох нь тодорхой. Тиймээс өөрсдийн эрх ашгийн төлөө чөтгөртэй ч нөхцөхөд бэлэн.

Нөгөө талд АН-ынхан УИХ-ыг гацаах, Засгийн газрыг ганхуулах ажлаа эхлэв. Хаврын чуулганыг бойкотлов. Сөрөг хүчний хувьд хийх л ёстой үйлдэл мэт боловч төлбөр нь арай л өндөр үнэтэй тусах болов уу. Эцсийн дүндээ иргэдийн нуруун дээр л бууна гэсэн үг. АН-ынхны эхлүүлсэн энэ "цахилгаан" төлөвлөгөөнд МАНЖ бүлэглэлд багтсан МАН-ын гишүүд ч хувь нэмрээ орууллаа. Рио Тинтогийн үгэнд ордоггүй Засгийн газрыг унагах ажиллагаа төлөвлөгөөний дагуу хэрэгжиж эхлэв. Н.Учралыг УИХ-ын даргын албаа өгөхийг шаардаж ажил хаяж байгаа энэ акци нь Риогийнхонд хатуу шаардлага тулгаж байгаа Г.Занданшатарыг огцруулснаар дуусах бололтой.

Оюу толгой төслийг Монголын ард түмэнд ашигтай болгох гэж оролдсон Засгийн газар болгон унадаг жишиг энэ удаа дахин давтагдах уу, үгүй юу гэдгийг улс төрд өрнөж буй үйл явц харуулах байх. Ингэхэд Монголын баялгийг, улс төрийг монголчууд шийдэх үү, Рио шийдэх үү?

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна