• Эхлэл
  • АН-ын бүлэг Ерөнхий сайдыг чөлөөлөх асуудалд оролцохгүй гэв

АН-ын бүлэг Ерөнхий сайдыг чөлөөлөх асуудалд оролцохгүй гэв

2026/03/27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэхээр товлосон. Чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дарга Н.Учрал удирдвал УИХ дахь Ардчилсан намын бүлэг нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгийг намын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдэв. Хуралдааныг УИХ-ын дэд дарга нараас нэг нь удирдвал УИХ дахь Ардчилсан намын бүлэг чуулганы хуралдаанд оролцоно гэв.

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээж авсан бөгөөд асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хурал зарлан хэлэлцэн дэмжсэн. Одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, үргэлжлүүлээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэнэ.

Нэмэлт мэдээлэл

Ерөнхий сайд Г.Занданшатарын үүрэгт албанаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг 20.30 хэлэлцэж эхэллээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 69 гишүүн оролцож байна. Хуралдааныг УИХ-ын дарга Н.Учрал удирдаж байгаа бөгөөд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд энэхүү чуулганы хуралдаанд оролцоогүй үргэлжилж байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна