• Эхлэл
  • Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд

Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд

2026/03/30

2026 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 5-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

 Улаанбаатарт:

3 дугаар сарын 30-нд: УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ.

3 дугаар сарын 30-нд: Олон улсын эмч нарын өдөр тохионо.

3 дугаар сарын 30-нд: Дунд ба ахлах ангийн сурагчдын "Одон орон судлалын улсын X олимпиад болно.

3 дугаар сарын 30-нд: "Улаанбаатар-2026" Боксын Ази тивийн АШТ-ий нээлт "Аса Арена"-д болно.

3 дугаар сарын 30, 31-нд:  Монгол-Узбекистаны бизнес уулзалт МҮХАҮТ-д болно.

4 дүгээр сарын 1-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

4 дүгээр сарын 1-нд: Сагсан бөмбөгийн дээд лигийн финалын цуврал тоглолт эхэлнэ. 

Орон нутагт:

4 дүгээр сарын 4-6-нд: Дорнод аймагт улсын “Физикийн XXXVII олимпиад” болно.

4 дүгээр сарын 5-нд: Төв аймгийн Монгол туургатан театрт "Боловсрол экспо-2026" үзэсгэлэн болно.

-Баянхонгор аймагт Монголын математикийн олимпиадын 5 удаагийн аварга Б.Баяржаргалын нэрэмжит “Улсын математикийн 62 дугаар олимпиад” үргэлжилж байна.

Хилийн чанадад:

4 дүгээр сарын 1-нд: Бүгд Найрамдах Сингапур Улсад FIBA 3x3 Asia Cup тэмцээн эхэлнэ.

4 дүгээр сарын 2-ныг хүртэл: Олон улсын засмал замын дугуйн “Tour of Thailand 2026” тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Марал-Эрдэнэ оролцож байна.

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг 4 дүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

 

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

-Ази тивийн аварга шалгаруулах боксын насанд хүрэгчдийн тэмцээн Улаанбаатар хотноо эрэгтэй, эмэгтэй төрлөөр дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна